“Лидер финанс ТМЗ” компанийн захирал Ү.Галмандахтай байгууллага, компани, иргэд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг авснаар ямар ашиг тустай талаар ярилцлаа.

Та манай уншигчдад татварын зөвлөх үйлчилгээний талаар танилцуулахгүй юу?

Татварын зөвлөх үйлчилгээний талаар ярихын өмнө эхлээд энэ үйлчилгээний түүхийг сөхвөл зүйтэй болов уу. Татварын ерөнхий хуулийн 16 дугаар зүйл заалтад татварын зөвлөх үйлчилгээний талаар дурьдсан байдаг. 2012 оны 12 сард Татварын зөвлөх үйлчилгээний тухай бие даасан хууль гарч, энэхүү үйлчилгээнийэрх зүйн орчин ньанх бүрдсэн түүхтэй. Татварын зөвлөх үйлчилгээ нь анх гарахдаа дараах үйлчилгээнүүдийг үзүүлнэ гэсэн байдаг. Үүнд:   

  • Татварын хууль тогтоомжийн талаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх
  • Татварын тооцооллыг хууль тогтоомжийн дагуу үзүүлэх, тохируулга хийх,татварын нөлөөллийг бүртгэх
  • Татварын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланг гаргах
  • Үйлчлүүлэгчтэй холбоотой татварын маргаан гарвал шүүх, захиргааны байгууллага дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орох буюу эсвэлөмгөөллийн үйлчилгээ үзүүлэх
  • Татварын алба болон холбогдох бусад этгээдтэй үйлчилүүлэгчийг төлөөлөн харилцах гэсэн зохицуулалтууд байсан.

"Grand Expo" 2015 Үндэсний Бизнес Фестивальд "Лидер Финанс" ТМЗ нь "Татварын мэргэшсэн зөвлөх"-ийн номинацид оны шилдэг ТОП 1 байгууллагаар шалгарлаа.